Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар аймгийн дэд хөтөлбөрүүдийг баталлаа

2017-05-18 00:00 Уншсан тоо: 111
Үнэлгээ өгөх
(0 санал)

   Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 08 дугаар хуралдаанаар аймагт хэрэгжүүлэх “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”, “Чөлөөт цагийн талбай” , “Ач санах” дэд хөтөлбөрүүдийг хэлэлцэн баталлаа.

  Суурин буюу хагас суурин мал аж ахуйг хөгжүүлнэ

   “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр”-ийн танилцуулгыг Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Бат-Өлзий танилцуулав. Хөтөлбөр 2017-2025 он хүртэл 2 үе шаттайгаар үргэлжлэх бөгөөд эхний үе шат болох 2017-2021 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд нийт 4 зорилтын хүрээнд 59 үйл ажиллагааг мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, хүнсний гээд салбар тус бүрд хэрэгжүүлэхээр боловсруулжээ. Тухайлбал, мал аж ахуйн салбарт орон нутгийнхаа онцлогт тохируулан суурин буюу хагас суурин мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр анхаарч, 2025 он гэхэд мал сүргийг 10 хувиар өсгөнө гэсэн зорилт тавьсан байна. Газар тариалангийн хувьд манай аймаг талбайн хэмжээ багатай ч га-аас авах ургацаа өнөөгийн төвшинд барьж, төмс хүнсний ногоог нэмэгдүүлэх, орон нутгийнхаа төмс болон улаан буудайн хэрэгцээг 100 хувь хангах зорилтыг дэвшүүлсэн байна. Харин хүнсний салбарт орон нутгийн үйлдвэрлэлээс сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээний 25%, үйлдвэрлэлийн аргаар бэлтгэсэн махны 2,5%, гурилан бүтээгдэхүүний 30%, жимс, жимсгэний 0,6 хувийг хангахаар тусгажээ.

Шинээр 18 байршилд чөлөөт цагийн талбай байгуулна

    Аймгийн “Чөлөөт цагийн талбай” дэд хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлэхээр боловсруулж, дээрх ажлын хүрээнд иргэдийн дунд санал авах хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна. Үүний үр дүнд 23 багийн 40 гаруй байршилд чөлөөт цагийн талбай байгуулах хүсэлтийг иргэдээс гаргажээ. Дэд хөтөлбөр батлагдсанаар гэр хорооллын 13 баг, орон сууцны хорооллын 5 байршилд чөлөөт цагийн талбай бий болохоос гадна 9 сургуулийн хичээлийн байрны гадна биеийн тамирын талбайг шинээр тохижуулах юм. Шинээр байгуулах чөлөөт цагийн талбай аль ч насны хүн улирал харгалзахгүйгээр хэрэглэх, ялангуяа бага насныхан тоглох тоглоомтой, сургуулийн насныхан спортоор хичээллэх боломжтой, цахим мэдээлэл авах орчинтой, ахмад үеийнхэн нь тайван сууж амрах, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх хэрэглүүртэй, стандартад нийцсэн, осол аюулгүй цогц үйлчилгээ авах нөхцөл бүрдсэн орчин байхаар хөтөлбөрт тусгасан байна.

 

     Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн VII, VIII хуралдаанаас гарсан тогтоолуудтай танилцана уу.

Тогтоолын дугаар Тогтоолын утга Тогтоол Хавсралт
1 59 Ээлжит хуралдаан зарлах тухай                                    ТАТАХ татах
2 63 Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлан бодлогыг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр" батлах тухай ТАТАХ татах
3 64 "Чөлөөт цагийн талбай" дэд хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай ТАТАХ татах
4 65 Ахмад настны "Ач санах" дэд хөтөлбөр батлах тухай ТАТАХ татах

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.