Аймгийн ИТХ-ын Ээлжит хуралдааны товыг зарлав

2017-05-10 00:00 Уншсан тоо: 990
Үнэлгээ өгөх
(0 санал)

   Өнөөдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн VII хуралдаан болов. Хуралдаанаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацааны Ээлжит VII хуралдааныг 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Эрдэнэт хотод зарлан хуралдуулахаар шийдвэрлэлээ. Ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

1. Баян-Өндөр уулыг орон нутгийн хамгаалалтад шинэчлэн авах тухай

2. Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

3. 2016 оны улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний үр дүн, Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалт, Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын санхүүгийн Аудитын нэгдсэн дүнгийн тухай.

4. Аймгийн 2016 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай

5. Аймгийн 2017 оны тодотгосон төсөв батлах тухай

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.