Ардчилсан Монгол “АСЕМ”-ээр ард түмнээ “хөөнө”

2016-02-24 00:00 Уншсан тоо: 83648
Үнэлгээ өгөх
(0 санал)

    “Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хуц минийх” гээчийг Монголчууд энэ дөрвөн жилийн турш хангалттай үзэв шив. Барилгачин хятадуудад балбуулсан цагдаа, солонгос эзэндээ дарлуулсан борог ажилчин яван явсаар “даварсаар даварсаар Даваг гуайн орон дээр харайж” Монгол хэлний сурах бичгээ хүртэл солонгос “эрдэмтэн”-ээр хийлгэж, хэл соёлоо гадны хүнээр заалгуулахдаа тулаад байна, яалтай. Ингэж ядаж байтал энэ тэндээс цугласан эрхэм “АСЕМ”-чид ядарсан иргэдийг маань зүдэгхэн гэрээс нь хөөж, хотоос гаргаж хөдөө цөлөхдөө туллаа. “Олон улсын төлөөлөгчид ирэх учраас Монгол улсын иргэн, нийслэл хотын оршин суугч та хотоо чөлөөлж, хөдөө гар. Өөр аргагүй”...

    Хэтэрнэ хэтэрнэ гэхэд үүнээс цааш хязгаар байх уу. Иргэдийнхээ эрх ашгийг улан дороо шавхайдаж орхиод “ардчилал” байгуулж байгаагаа аймаар сурталчилах гэсэн юм биз ээ. Больж үз. Битгий ингэж онигоот. Зочин багтаах зайгүй хэвтэж, зочид урьчихаад хэдэн бор хүүхдийнхээ хоолыг булааж, хонох ор дэвсгэрийг нь тарган туранхай түрэмгий зочиддоо засч өгөөд амьсгалах агаар, хэвтэх газраас нь хорооно гэхдээ үр хүүхдээ хөөж гаргаж гадаа хонуулдаг “хойт эх, эцэг”-ийн “цэвдэг нүүр” та нараас тодроод байна. Өнөө хүний эрх, ардчилсан шударга ёс, сонгох сонгогдох, үг, үзэл бодлоо илэрхийлэл эрх чөлөө бол ёстой бүүр цаашаа шүү дээ. Иргэний эрхээ дээдлээгүй байж элдэв сайхынг донгосоод яадаг юм бэ... Юун нөгөө “урт гар”, “хонхны дуу” коммунизм. Одоо бүр хотдоо байх үгүйгээ эрх баригчдаараа заалгаж, хэдийд амрах хэдийд ажиллахаа нөхдүүдээр мэдүүлдэг болох нь. Өглөөний цайндаа өчнөөн баян хөршүүдээ урьж, байдгаа барьчихаад дараа нь хоосон хонодог зүдэг айл шиг солиотой аашилсны чинь төлөө Монголын ард түмэн нийслэл хотоосоо хөөгдөх үү??? За даа тэгээд тэр замын ачаалал, “АСЕМ”-ын зардал энэ тэрийн тухайд “унац” хайгаад яваа төрийн өлөн чөтгөрүүдэд хэлэхэд манай өвөг дээдэс наадахыг чинь “Хөнжилийнхээ хэрээр хөлөө жий”, “Адууныхаа хэмжээнд исгэр” гэдэг юм.

    Азийн өчнөөн ядмаг орны хоолыг булааж, хүнийг нь бухимдуулж зохиогдсон “АСЕМ” тухайн орондоо юу үлдээж байсныг судлаад үз. “Гүүгэлдээд” хар. Манай орны тухайд эрхэм Ерөнхийлөгч, элдэв шалдав тушаалтан-дарга нарт л “цавчаа”-ны ашиг үлдээж, үлдээсэн “хоол”-ыг нь хуваах боломж энэ тэр шиг байгаа юм. Өөрөөр ч дээ. Өө нээрээ орон байрны хулгайчид “АСЕМ”-аар ажилдаа гарна гээд хоног тоолж, төрөөс олгож байгаа ховорхон завшаанаар ходоодоо баярлуулахаар бэлтгээд эхэлсэн сурагтай. Эзэд нь хөөгдсөн, цагдаа нь гадны зочид хамгаалсан ийм сайхан нөхцөл энэ хэдэн жилдээ байтугай энэ яваа насанд нь тохиохгүй шүү дээ, тэдний хувьд. Хулгайч, дарга хоёр л “АСЕМ” зүүдлээд сайхан байх шиг ээ, Монголд...

              Танхай мэдээчин

1989 сэтгэгдэл

  • AaronEscom 2018-04-02 03:04 Бичсэн: AaronEscom

    wh0cd13648 extra resources purchase propranolol zofran generic levaquin cheap diflucan

  • Bennylib 2018-04-02 02:36 Бичсэн: Bennylib

    wh0cd51719 homepage

  • MichaelZek 2018-04-02 02:31 Бичсэн: MichaelZek

    wh0cd51719 prednisolone acetate vpxl without prescription sildenafil tetracycline cream advair for sale

  • Bennylib 2018-04-02 01:25 Бичсэн: Bennylib

    wh0cd13648 generic viagra soft buy cafergot methotrexate vardenafil online

  • CharlesDuara 2018-04-02 01:25 Бичсэн: CharlesDuara

    wh0cd51719 lisinopril more helpful hints phenergan dm amoxil 500 mg Moduretic

  • semaSors 2018-04-02 01:17 Бичсэн: semaSors

    buy generic cialis canada
    buy cialis
    generic cialis 20mg best buy cancun
    buy cialis online

  • CharlesDuara 2018-04-02 01:08 Бичсэн: CharlesDuara

    wh0cd13648 cafergot strattera ampicillin online elocon diflucan tadalafil

  • Alfredber 2018-04-02 01:04 Бичсэн: Alfredber

    wh0cd13648 lasix diuretic

  • CharlesDuara 2018-04-02 00:42 Бичсэн: CharlesDuara

    wh0cd51719 flagyl 500 mg tablets nexium in canada erythromycin eurax cialis price comparison elocon

  • BrettMyday 2018-04-02 00:33 Бичсэн: BrettMyday

    wh0cd13648 lipitor 20mg Vibramycin zestril erythromycin

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.