Хүмүүсийн сайнд бус тохижилтын ажилтнуудын хүчинд...

2014-07-13 00:00 Уншсан тоо: 3319
Үнэлгээ өгөх
(1 санал)

  Орхон аймгийн наадам үнэхээр хоггүй цэмцгэр болж өнгөрсөн юм. Эрдэнэтчүүд ийм соёлтой сайхан, ухамсарын түвшин дээгүүр юм уу гэтэл үгүй ажээ. Харин Хот тохижуулах газрынхан нь наадмын өдрүүдэд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласны хүчинд цэвэр орчинд Эрдэнэтчүүдээ болон гадна, дотны зочдоо наадуулж, цэнгүүлсэн юм байна. Түүнээс биш наадамчдынх нь тухайд таван алхамын цаана байгаа хогийн саванд идсэн зайрмагийнхаа уутыг хаячих сэтгэл байхгүй нь ялангуяа гадны хүнд тун ч содон анзаарагдана.

 Уг нь иргэд нь хогоо ойр ойрхон байрлаж байгаа хогийн саванд хийчихээд байсан бол Хот тохижуулах газрынхан сэтгэл тэнэгэр амарч, санаа амар наадаж болохоор байлаа. Юутай ч цэвэр тохилог орчинд наадуулсан Эрдэнэт хотын Хот тохижуулах газрын хамт олны хөдөлмөр зүтгэлийг үнэлж, баярласан талархсанаа илэрхийлэх нь зүйтэй байх...

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.