Хамгаалах хэрэгсэл билэгдэл болохоо дөхөв

2014-07-27 00:00 Уншсан тоо: 3130
Үнэлгээ өгөх
(1 санал)

   Газар газрын хурдан буян чуулсан “Хотгойд хурд-3” даншиг наадмын үеэр Хүүхдийн болон хяналтын байгууллага хатуу чанд шаардлагатай ажилласан. Үүний үр дүнд хамгаалах хэрэгсэл дутуу нэг ч хүүхэд уралдааны замд гараагүй. Азарга болон соёолон насан дээр 5-8 морьд хүүхдийн хамгаалах хэрэгсэл дутуу гэсэн шалтгаанаар хасагдсан нь уяач нарт ч чангахан сургамж болсон. Тиймээс үүнээс хойших морьдын насанд хүүхдийн хамгаалалт иж бүрэн байсныг энд дурьдах хэрэгтэй.

  Гэвч ийн нэгжих шахуу бүртгээд гаргасан хамгаалах хэрэгслээ хүүхдүүд замдаа тайлсан тохиолдол нэг биш байлаа. Намаршсан аагим халуун үргэлжилж байгаагаас хүүхдүүд хантаазаа тайлж бүсэлсэн, дуулга малгайгаа гартаа барьсан байдалтай уралдаж байсан. “Нүглийн нүдийг гурлаар хуурав” гэгчээр нэг нь өмссөн болж, нөгөө нь өмсгөсөн болж ингэж дүрэмдэж байхаар бүр больчих хэрэгтэй гэсэн санал ч гарч байлаа.

  Энэ байдалд хойшдоо хяналт тавихгүй бол хүүхдийн дараа л нэмэгдэж, гэмтэл бэртэл буурахгүй байх вий дээ.

2 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.