ЯРГУЙТ БАГТ 150 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ШАВ ТАВИЛАА

2018-07-03 00:00 Уншсан тоо: 4960
Үнэлгээ өгөх
(0 санал)

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багт 1740 орчим өрхийн 6000 орчим иргэд амьдардаг. Орхон аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, 2020 он хүртэл хэрэгжих үндсэн чиглэлд “Хүний хөгжилд” тулгуурласан бодлогыг тусган ажиллаж байгаа. 
    Үүний хүрээнд Яргуйт багийн иргэдээс гарсан хүсэлтийн дагуу эрэмбэлэгджээ.  Тус цэцэрлэгийн шав тавих ёслолд аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт, УИХ-ын гишүүн О.Содбилэгийн туслах Г.Мөнх-Очир, аймгийн БСУГ-ын дарга Ж.Бат-Амгалан болон тус багаас сонгогдсон аймаг сумын төлөөлөгчид, Яргуйт багийн иргэд оролцлоо.  
    Тус цэцэрлэгийн төсвийг УИХ-ын гишүүн, Гадаад бодлого, Аюулгүй байдлын байнгын хорооны дарга О.Содбилэг улсын төсөвт тусгуулсан бөгөөд БСШУЯ-наас тендерийн эрх орон нутагт шилжигдэн ирсэн бөгөөд манай аймгийн “Ээлт өлгий” ХХК тендерт ялж улсын төсвийн хөрөнгө оруулалтын 1 тэрбум 700 орчим сая төгрөгөөр барьж 2019 оны 4 дүгээр улиралд ашиглалтад хүлээлгэн өгөх юм.  
    Барилгын ажлыг барьж, ашиглалтад хүлээлгэн өгөх “Ээлт өлгий” ХХК нь манай аймагт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өөрийн аймгийн иргэдээс ажлын байраар хангах юм.
Энэхүү цэцэрлэг ашиглалтад  орсноор алслагдсан багуудад боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд дөхөмтэйгээс гадна шинэ ажлын байр нэмэгднэ. 
 

Мэдээллийн төв

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.