ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАТЛУТ БЭЛТГЭЛД ГАРСАН БӨХЧҮҮДЭЭ ЭРГЭЛЭЭ

2018-07-03 00:00 Уншсан тоо: 4872
Үнэлгээ өгөх
(0 санал)

Манай аймгийн Баяр наадам энэ сарын 10-11-ний өдрүүдэд болох бөгөөд барилдах бөхчүүд хоёр гал болж наадмынхаа бэлтгэлд гараад байгаа. Орхон аймгийн бөхчүүд Олимп амралтын бааз дээр бэлтгэлээ базааж байгаа бол Эрдэнэт үйлдвэр, “Хангарьд” спорт клубын бөхчүүд Цуврайд байх амралтын баазад наадмын бэлтгэлдээ гараад байгаа.  
      Орхон аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүн Д.Батлут, Баян-Өндөр сумын Засаг дарга бөгөөд аймгийн Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн С.Ганцогт, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Отгонбат нар бөхчүүдийнхээ галд очиж гарын бэлэг гардуулан, үндэсний спортыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж яваа зарим бөхчүүдийг шагнаж урамшууллаа. 
       Энэ үеэр бөхчүүд сорилго барилдаан зохион байгуулсан бөгөөд улсын начин Д.Амарсайхан түрүүлсэн. 
   

Мэдээллийн төв

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.