"ЯВГАН ЗАМ" ДЭД ХӨТӨЛБӨР

2018-06-21 00:00 Уншсан тоо: 166
Үнэлгээ өгөх
(0 санал)

Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөнд туссаны дагуу АИТХ-ын хуралдаанаас “Явган зам” дэд хөтөлбөрийг баталлаа. 

Хөтөлбөрийн үндэслэл: 2004 оноос орон нутгийн суурьшлын бүс өргөжин тэлж шинэ хороолол, барилга байгууламжууд, гэр хорооллын хүрээ хэд дахин өсөн нэмэгдсэн. Суурьшлын бүс нэмэгдэх хэрээр гудамж, явган хүний зорчих замын сүлжээ байгуулах ажил хоцрогдолтой байгаа нь хөрсний эвдрэл, бохирдол, экологийн доройтол үүсэх нөхцөлийг бий болгож , хот тохижилт болон ногоон байгууламжид сөрөг нөлөө үзүүлж байгааг бууруулах.
 
Хөтөлбөрийн зорилго: Явган хүний замыг шинэлэг шийдэл бүхий орчны тохижилттой цогцоор нь “Эрдэнэт” брэнд болох нэгдсэн нэг төлөвлөлт, загвараар иргэдийн ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг хангасан явган замын сүлжээг бий болгоход хөтөлбөрийн зорилго оршино.
 
Хөтөлбөр хэрэгжих хугацаа: Хөтөлбөрийг 2018 оноос 2021 он хүртэл хэрэгжүүлнэ. 
 
Хөтөлбөрийн үр дүнд: Зориулалт, байршлаас хамааран өнгө, технологийн  шийдлийг  тодорхойлсон  загвар зураг бүхий нэгдсэн нэг төлөвлөлтэй болж,  хотын төвийн 6 гудамжны бүрэн явган зам шинэчлэгдсэн байна. Нийтийн эрүүл мэндийг дэмжсэн  замын маршрутыг гарган батлуулж, төлөвлөлтийн дагуу шинэ замууд бий болсон байна.
 
 
 № Үзүүлэлт  2016 оны суурь түвшин 2021 онд хүрэх түвшин  Мэдээний эх үүсвэр
1 Явган хүний зам нийт 68560 м2 88919 м2 Явган замын судалгаа
2 Хотын доторхи төв болон салбар явган зам 58000 м2 69070,7м2 Төлөвлөлт
3 Гэр хороололд тавьсан явган хүний зам10561м2 19949,3м2 Төлөвлөлт
4 Аялалын болон эрүүл мэндийн зам 5.6км 13,0 км Статистик мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.