ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

2018-06-20 00:00 Уншсан тоо: 314
Үнэлгээ өгөх
(0 санал)

Орхон аймгийн Засаг даргын зөвлөлийн 2018 оны 10 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. Энэ удаагийн хуралдаанаар “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хөтөлбөр батлах тухай” хэлэлцлээ. Сүүлийн жилүүдэд Орхон аймагт авто тээврийн хэсэгсэл нэмэгдэж, түүнчлэн дайран өнгөрөх хөдөлгөөний эрчим улам бүр нэмэгдэхийн хэрээр зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хөтөлбөр боловсруулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа билээ. Энэ удаагийн хуралдаанаар дээрхи асуудал судалгаа хангалтгүй гэсэн үндэслэлээр дараагийн хуралдаанаар хэлэлцэгдэхээр хойшилсон. 
    Дараагийн хэлэлцсэн асуудал бол “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журам сахилга хариуцлагыг сайжруулах, талаар 2018-2022 онд баримтлах бодлогын талаар хэлэлцэв. Манай аймагт гарч буй ихэнх хэрэг зөрчилийн дийлэнхийг хулгай, залилан, иргэдийн эрх чөлөөний эсрэг хэрэг зонхилдог бол гэр хороололд 48 хувь, төвийн хороололд 32 хувь, Жаргалант суманд 1 хувь, газар нь тодорхойгүй буюу цахим орчинд 18 хувь нь үйлдэгддэг гэсэн судалгаа байдаг байна. Цаашид хэрэг зөрчлийг бууруулахад камержуулалтыг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулан ажиллах шаардлагатай байгаа аж.
    Энэ хуралдаанаар хэлэлцэгдсэн бас нэг чухал асуудал бол “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийн 2017 оны төлөвлөгөөний биелэлт”-ийн талаар юм. Манай аймагт өнгөрсөн онд элэгний В,С вирусийг илрүүлэх, элэгний хавдараас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ тодорхой үр дүнд хүрсэн билээ. Манай аймаг ходоод улаан хоолойн хорт хавдар өвчлөлөөр улсад дээгүүрт ордог бөгөөд цаашид энэ чиглэлээр үр дүнтэй ажил зохион байгуулах шаардлагатай байгаа талаар ярилцлаа.
    Түүнчлэн энэ хуралдаанаар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аймгийн дэд хөтөлбөр батлах талаар Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал илтгэл тавьж хэлэлцүүлэв. 
 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.