“ЭРДЭНЭТИЙН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨХК БҮХ АЖИЛТНУУДАА САРЫН ЦАЛИНГИЙН 5 ХУВИАР УРАМШУУЛЛАА

2018-06-20 00:00 Уншсан тоо: 339
Үнэлгээ өгөх
(0 санал)

Орхон аймаг 2017 оны үзүүлэлтээрээ улсдаа тэргүүлэн “Монгол улсын шилдэг аймаг”-аар шалгарсан. 
    Иймээс Монгол улсын Засгийн газраас өгсөн цом болон, аймгийн тугийг төрийн байгууллагуудаар аялуулан туг цом хүлээж авсан байгууллагууд бүтээлч, хүмүүнлэгийн аян өрнүүлж,  ажилдаа амжилт гаргасан хүмүүсээ шагнаж урамшуулах ажил өрнүүлж байгаа билээ.
Шилдэг аймгийн туг, цом нийт 32 төрийн болон төрийн өмчит байгууллагаар аялахаас өчигдөр 25 дахь байгууллага болох “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д очлоо.  
       Туг цомыг Орхон аймгийн Засаг даргын дэд бүтэц, хот байгуулалтын асуудал хариуцсан орлогч С.Батжаргал, ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд, Хяналт шинжилгээ, дотоод аудитын хэлтсийн дарга М.Жанболат, Тогтоол шийдвэрийн биелэлт, дотоод аудит хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Баасансүрэн нар очиж “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар, Ерөнхий инженер Б.Сурмаахорол нарт хамт олных нь өмнө туг, цомыг гардуулан өглөө. 
    “ЭДЦС” ТӨХК-ийн хамт олон дундаас 2017 оны ажлаараа Эрчим хүчний салбарын шилдэг ажилтан тодорсон бол Гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар системийнхээ хэмжээнд шилдэг менежер болсон юм. Мөн тус хамт олон 2017 онд түүхэндээ хамгийн их цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн бол үнсэн сангаа суллах аж ажлыг эхлүүлэн, одоо дуусах шатандаа явж байна. Цаашид БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар өргөтгөл хийгдэх юм. Мөн 2017 онд ҮЭ-ийн хамтын гэрээний хүрээнд нийт ажилтнуудынхаа цалинг 10 хувиар нэмэгдүүлжээ. 

    Шилдэг аймгийн цом, туг аялж байгаатай холбогдуулан тус хамт олон хурлын заалныхаа засварыг иж бүрэн хийж, нээлтээ хийснээс гадна, спорт заалаа засварлан спортын уралдаан тэмцээн зохион байгуулах юм. 
Түүнчлэн хамт олноо хошуучлан ажилласан 6 ажилтанг тус бүр 100 мянган төгрөгөөр шагнаснаас гадна компанийнхаа бүх ажилтан ажиллагсадыг сарын цалингийн 5 хувиар урамшуулахаа шийдвэрлэснээ “ЭДЦС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар тус арга хэмжээний үеэр мэдэгдлээ. 
 

Мэдээллийн төв
 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.