ЭРДЭНЭТ ХОТ УЛААН-ҮД ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫХАА ГЭРЭЭГ ШИНЭЧЛЭЛЭЭ

2018-06-19 00:00 Уншсан тоо: 169
Үнэлгээ өгөх
(0 санал)

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут өнгөрөгч амралтын өдрүүдэд ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотын дарга А.М Голков тэргүүтэй албаны хүмүүсийг хүлээж авч уулзлаа. Эрдэнэт хот нь Улаан-Үд хоттой 2002 онд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоож, хамтран ажилласаар ирсэн түүхтэй. Үүнээс хойш хоёр хот хамтын ажиллагааны гэрээг 2 удаа үзэглэсэн байдаг бөгөөд энэ удаад дахин шинэчлэн байгууллаа.

Уулзалтын эхэнд Засаг дарга Д.Батлут хэлсэн үгэндээ “Манай 2 хотын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин хөгжиж байна. Тэр дундаа боловсрол, соёл, спортын салбарын хамтын ажиллагаа тогтмолжоод байгааг онцлох нь зүйтэй. Ийнхүү бид өнөөдөр хамтын ажиллагааны гэрээгээ шинэчилснээр Эрдэнэт, Улаан-Үд хотын аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл болон хамтарсан ААНБ-уудыг байгуулах, салбарыг байгуулах боломжууд нээгдэж байна” гэлээ.
 
Улаан-Үд хотын дарга А.М Голковын айлчлалын бүрэлдэхүүнд тус хотын орлогч дарга, Гадаад харилцааны газрын дарга, ОХУ-аас Дархан хотод суух Ерөнхий консул зэрэг албаны хүмүүс ирсэн юм.
 
Энэ үеэр Улаан-Үд хотын дарга А.М Голков Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нар хамгийн түрүүнд хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 
Мэдээллийн төв

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.