Хүүхдийн найрал дууны “Эрдэнэс” чуулга анхны тайлан тоглолтоо хийлээ

2018-05-09 00:00 Уншсан тоо: 299
Үнэлгээ өгөх
(0 санал)
  Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Пүрэвлхагвын санаачлагаар 2017 оны 05 дугаар сарын 08-нд Орхон аймаг анх удаагаа хүүхдийн найрал дууны “Эрдэнэс” чуулгатай болж нээлтийн арга хэмжээгээ хийж байсан. Тус чуулгын хүүхдүүд өнөөдөр буюу 2018 оны 05 дугаар сарын 08-нд анхны уран бүтээлийн тайлан тоглолтоо Хүүхдийн ордонд зохион явууллаа.
   "Эрдэнэс" чуулга 90 хүүхдийн бүрэлдэхүүнтэй ба аймгийн бүх ЕБС-ийн төлөөлөл хүүхдүүд орсон бөгөөд чуулгын удирдаач багшаар "Баян-Өндөр" цогцолбор сургуулийн дуу хөгжмийн багш МУСТА Ц.Өлзийсайхан ажиллаж байна. 
  "Эрдэнэс" чуулгын уран бүтээлийн тоглолтыг аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг болон бусад албаны хүмүүс хүрэлцэн ирж үзсэн юм. Цаашид тус чуулга олон уран бүтээл хийхээр төлөвлөсний нэг нь МУСТА дуучин Н.Нямсүрэн, Д.Дагиймаа нартай хамтран шинэ уран бүтээл хийхээр бэлтгэл ажилдаа орсон байна. 
 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.