БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 51 АЖИЛТАНД 42 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

2018-05-09 00:00 Уншсан тоо: 290
Үнэлгээ өгөх
(0 санал)

   Аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан “Боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнуудад дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн салбарын ажилтнуудад дэмжлэг үзүүлсэн иргэдэд батламж гардууллаа. Тодруулбал,  сургалтын төлбөр, эрүүл мэндийн оншилгоонд хамрагдах, орон сууцны нөхцөл сайжруулах дэмжлэгт эрүүл мэндийн салбарын 35 эмч, ажилтан, боловсрол, соёл, урлагийн салбарын 51 ажилтан хамрагдлаа. Уг ажилд нийтдээ 42.4 сая төгрөг зарцууллаа. 

Уг дэмжлэгт хамрагдсан иргэн тус бүр орон сууцны нөхцөл сайжруулахад 500 мянгаас 1 сая, оюутан хүүхдийн сургалтын төлбөрийн дэмжлэгт 300-600, эрүүл мэндийн үзлэг, оншилгоонд хамрагдахад 300 мянган төгрөгийг тус тус олгож буй. 
Боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнуудад дэмжлэг үзүүлж байгаа нь аймгийн хэмжээнд хэрэгжиж буй “Багш”, “Эмч” дэд хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажил юм. Өнгөрсөн онд энэхүү дэмжлэгт 90 хүн хамрагдсан. 
Мөн энэ үеэр “Би залуу багш” шаталсан сургалтад хамрагдаж багаараа шалгарсан 10 багшид гадаадад туршлага судлах эрхийн бичгийг гардууллаа. Дээрх сургалтад 100 багш хамрагдсан юм. 
 
 
 
 
 
 
Мэдээллийн төв

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.