ТУРШИЛТЫН СУДАЛГАА АВНА

2018-05-08 00:00 Уншсан тоо: 277
Үнэлгээ өгөх
(0 санал)

   Үндэсний статистикийн хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх анхдагч мэдээллийн сан байгуулах, үзлэг тооллогыг 2018 онд зохион байгуулахаар ажиллаж байгаа билээ. Үндэсний статистикийн хорооны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар үзлэг тооллогыг зохион байгуулах ажлын хэсэг, ажлын удирдамжийг 2018 оны 4 сарын 11-нд баталсан. 
           Ажлын хэсэгт 11 байгууллагын 22 гишүүн ажиллаж байгаа. Тус ажлын хэсэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог бодитойгоор гаргах, нийгмийн үйл амьдралд оролцож чадахгүй байгаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өнөөгийн байдлыг тогтоох зорилготойгоор Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон аймгуудад ажиллаж байгаа.
        Өнөөдөр ҮСХ-ны Хүн ам, нийгмийн судалгааны газрын дарга А.Амарбал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан хэлтсийн дарга С.Рэгзэн нараар ахлуулсан судалгааны баг манай аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн харъяа байгуулага, агентлагуудын дарга нартай уулзаж судалгаанд хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа. Эхний ээлжинд түүвэрчилсан аргаар туршилтын судалгааг хийх бөгөөд дараа нь байгууллага, хүн нэг бүрийг оролцуулсан томоохон судалгааг орон даяар эхлүүлэх юм.  

Мэдээллийн төв

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.