ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

2018-05-03 00:00 Уншсан тоо: 751
Үнэлгээ өгөх
(0 санал)

  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болсон цагаас хойш эдүгээ 24 жил өнгөрчээ. 
     Хүн төрөлхтөний язгуур эрх чөлөө бол үг хэлэх, хэвлэн нийтлэх, үнэнийг мэдэх эрх юм. Та бүхний бэлтгэсэн мэдээ, мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжилга бүхэн нийгмийн оюун санааны хөгжил төлөвшилд онцгой нөлөө үзүүлдэгээс гадна  улс орон, аймаг орон нутгийнхаа хөгжил,  түүхийг бичилцэж  байгаа онцгой мэргэжил билээ. 
 
Орхон аймгийн Засаг дарга, түүний Тамгын газраас хэрэгжүүлж буй  “Хүний хөгжил”-ийн бодлого, хөтөлбөрийн зорилго, үйл ажиллагааг иргэдэд сурталчилж хүн ардыг мэдээ, мэдээллээр хангаж Иргэдийн мэдэх эрхийн төлөө ажиллаж байгаа Орхон аймгийн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгуулагын ажилтнууд та бүхэндээ хувиасаа болон Орхон аймгийн нийт иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэж, мэндчилье!
 
Мэдээлэлтэй ард түмэн ямагт хүчирхэг байдаг билээ. Иймд дөрөв дэх засаглалынхаа үүргийг нэр төртэй гүйцэтгэж яваа Сэтгүүлч та бүхний үзэг нь хурц, Үг нь үнэн байх болтугай!
 

ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА
 ДАМБЫН БАТЛУТ

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.