БНСУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРИГДАХ ОРОН СУУЦНЫ ХОРООЛЛЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

2018-05-03 00:00 Уншсан тоо: 779
Үнэлгээ өгөх
(0 санал)

Эрдэнэт хот, БНСУ-ын Шихэн хоттой тогтоосон найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд тус улсын хөрөнгө оруулалтаар манай аймагт орон сууцны хороолол баригдахаар боллоо. Энэ долоо хоногт барилгын ажил нь эхэлсэн тул аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал явцтай нь танилцлаа.

Уг төслийн гүйцэтгэгчээр “Рич констрокшн” ХХК ажиллаж байна. Тус компанийн Ерөнхий захирал Ж.Дашбаатар хэлэхдээ “Төслийн хүрээнд нийтдээ 288 айлын орон сууц баригдана. Энэ онд 80 айлын орон сууцны 2 барилга бэлэн болно. Эхний ээлжийн 2 барилга 11-р сард ашиглалтад орно” гэлээ.
  Одоогоор БНСУ-ын талаас нийтдээ 7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулаад байгаа юм байна. Барилгын тухайд зоорийн давхраас гадна 4 давхар. Нэг ороондоо 4 айлтай байхаар зураг төсвийг боловсруулжээ. Орон сууцны талбай нь 48-60 гаруй м.кв хэмжээтэй 1-3 өрөө байрууд байна гэж гүйцэтгэгч компанийн төлөөлөл хэллээ.
   Дээрх орон сууцны хорооллын төсөл нь наадмын талбайн баруун талд нийтдээ 2 га талбайг хамран хэрэгжинэ. Ингэхдээ хорооллын орон сууцууд болон гадна зам, талбай, ногоон байгууламжийг иж бүрнээр тохижуулах юм.  
 
 
 
 
 
Мэдээллийн төв

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.