АВТОБУСУУДЫГ GPS-ИЙН ТӨХӨӨРӨМЖӨӨР ХЯНАЖ БАЙНА

2018-04-30 00:00 Уншсан тоо: 522
Үнэлгээ өгөх
(0 санал)

   Орхон аймгийн Засаг даргын шуурхай зөвлөлгөөн 7 хоног бүрийн Даваа гарагт хуралддаг. Энэ удаагийн хуралдааныг Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал нар удирдаж зохион байгуулав.
     Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусуудад GPS-ийн төхөөрөмж суурилуулан маршрутынхаа дагуу явж байгаа эсэхийг хянаж байгаа бөгөөд зөрчил гаргасан тохиолдолд жолоочид нь арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.
    Өмнөх шуухай зөвлөлгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг заавал эргэж бичгээр тайлагнаж байх, дур мэдэн өргөтгөл хийж, барилгын хийц элементийг өөрчилж байгаа иргэдэд хариуцлага тооцохыг Хот байгуулалт, дэд бүтэцийн асуудал хариуцсан орлогч С.Батжаргал үүрэг болголоо. Мөн бүх нийтээр мод тарих өдөр 4000 гаруй модыг тарих тул байгууллага, аж ахуйн нэгжүүд идэвхитэй оролцох шаардлагатай байгаа аж.
    Удахгүй “Эрдмийн баяр” болох гэж байгаатай холбогдуулан Орхон аймгийн Засаг даргын захирамж гарсан бөгөөд үүнийг сурталчилж нийтэд хүргэх, 7А хорооллын авто замтай холбоотой асуудлыг ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс яаралтай судлаж хариу өгөх талаар Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал үүрэг болголоо.
 

 

Мэдээллийн төв
 

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.