“Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээн эхэллээ

2018-05-01 00:00 Уншсан тоо: 642
Үнэлгээ өгөх
(0 санал)

   Аймгийн ИТХ-ын нэрэмжит сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд зохион явагдах “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээн өнөөдөр Хангарьд спорт цогцолборт эхэллээ. Тус арга хэмжээний нээлтэнд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Т.Чинзориг болон аймгийн БСУГ-ын дарга Ж.Бат-Амгалан, Цагдаагийн газрын дарга удирдлагууд оролцлоо.
   “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг болон Боловсрол, соёл урлагийн газар, аймгийн Улаан загалмайн хороотой хамтран зохион байгуулж байна.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.