Орхон аймгийн ИТХ-ын даргын нэрэмжит “Математикийн анги нийтийн чанарын XII уралдаан” амжилттай явагдаж өндөрлөлөө

2018-04-27 00:00 Уншсан тоо: 213
Үнэлгээ өгөх
(0 санал)

   Орхон аймгийн ИТХ-ын даргын нэрэмжит жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Математикийн анги нийтийн чанарын XII уралдаан” 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ерөнхий боловсролын 1-р сургууль, лаборатори 8-р сургуулиуд дээр зохион байгуулагдлаа.
   Энэхүү уралдаан нь 2018 оноос ердийн болон гүнзгий гэсэн төрлөөр 2 шаттай явагдаж II шатанд 6-12 дугаар ангийн нийт 149 бүлгийн 4283 сурагч, анги хамт олноороо өрсөлдөж дүнгээ гаргалаа. Орхон аймгийн ИТХ-ын даргын нэрэмжит “Математикийн анги нийтийн чанарын XII уралдаан”-ны “Масс сургалттай сургууль”-иар лаборатори 8-р сургууль тэргүүлж,  4-р сургууль болон БУГС-тай 14-р сургуулиуд удаалсан юм.
"Улсын математикийн 54-р олимпиадын III даваа" болон "Математикийн анги нийтийн чанарын XII дахь уралдаан"-ны шагнал гардуулах арга хэмжээ өнөөдөр Хүүхдийн ордны их танхимд боллоо.
   Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва математик сургалт, математикийн олимпиадад ач холбогдол өгч “Улсын математикийн 54-р олимпиадын III даваа” буюу аймгийн аварга багш, сурагчдыг өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан ба төрөл бүрт “Уран бодолт” шалгаруулсан нь уг олимпиадын онцлог байлаа. Энэхүү олимпиадад тэргүүн байрыг эзэлсэн багш, сурагчид 2018 оны 05 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд суманд болох Улсын математикийн 54-р олимпиадад аймгаа төлөөлөн оролцох юм.
   "Улсын математикийн 54-р олимпиадын III даваа" нь энэ жилээс эхлэн аймгийн ИТХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдаж байгаа ба "Математикийн анги нийтийн чанарын уралдаан-XII " нь аймгийн ИТХ-ын даргын нэрэмжит болон 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа  олимпиадууд юм.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.