ИТХ-ын хуралдааны үлгэрчилсэн жишиг дэгийг боловсронгуй болгох ажлын хэсгийн уулзалт болж байна

2018-04-26 00:00 Уншсан тоо: 295
Үнэлгээ өгөх
(0 санал)

 Улсын Их Хурлын Тамгын газар, төслийн нэгжээс зохион байгуулж буй ИТХ-ын хуралдааны үлгэрчилсэн жишиг дэгийг   боловсронгуй болгох, ИТХ-д нэвтрүүлэх ажлын хэсгийн уулзалт аймгийн ЗДТГ-ын хурлын бага танхимд болж байна.
Уулзалтаар
- Жишиг дэг боловсруулах үндэслэл, танилцуулга, судалгааны үр дүн
- Жишиг дэгд оруулах нэмэлт өөрчлөлтийн саналыг хэлэлцэх
- Саналыг нэгтгэн, үлгэрчилсэн дэгийн эцсийн хувилбарыг ажлын хэсгээр батлах
- Үлгэрчилсэн дэгийгИТХ-д нэвтрүүлэх төлөвлөгөө гаргах, батлах зэрэг сэдвээр хэлэлцэх юм байна.
   Уулзалтанд ажлын хэсгийн ахлагч, Ховд аймгийн ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, ажлын хэсгийн гишүүд Архангай аймгийн ИТХТ-ийн нарийн бичгийн дарга М.Батдорж, Баян-Өлгий аймгийн ИТХТ-ийн нарийн бичгийн дарга А.Серикболат, Орхон аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, Сургагч баг О.Тунгалаг, төслийн нэгжийн ажилтан М.Мягмаргармаа нар оролцож байна.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.